Улаанбаатар хотоос Өвөр Монголын Ордос хот руу шууд нислэг үйлддэг боллоо

0

Улаанбаатар хотоос Өвөр Монголын Ордос хот руу “Хүннү Эйр” компани “E190” онгоцоор шууд нислэг үйлддэг боллоо.

Тус чиглэлийн анхны нислэгийг энэ сарын 17-ны өдөр хийсэн байна. Тухайн чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт нислэг үйлдэж байгаа бөгөөд Улаанбаатараас 09:30, Ордосоос 12:10 минутад тогтмол хөөрч байгаа аж. Талдаа нэг цаг 40 минут үргэлжилдэг уг нислэгийг үйлдэх болсон нь хоёр улсын аж ахуй, худалдаа, соёлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой гэдгийг албаныхан онцолж байна. Мөн Ордос хотын нисэх буудлаас орон нутгийн 49, олон улсын 8 чиглэлд шууд нислэгээр зорчих боломжтой болжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *