Гурван хоног үргэлжлэх “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээ маргааш эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Төв талбайд гурван хоног үргэлжлэх арга хэмжээнд оролцохоор БНСУ-ын Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох 25 компани хүрэлцэн ирэх аж. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайхны үйлчилгээ эрхлэгч нийт 58 аж ахуй нэгж байгууллага оролцож үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн Солонгосоос хүрэлцэн ирсэн “Юн Мён Хва” Солонгос үндэсний бүжгийн хамтлаг, “НУМҮРИ” амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулах юм.
Энэ үеэр солонгос ардын урлагийн тоглолт, электрик үндэсний хөгжмийн тоглолт, жинду бөмбөрт бүжиг, таеквондогийн үзүүлбэр, K-POP бүжгийн тоглолт, гудамжны бүжгийн үзүүлбэр, “OPEN MIC” тэмцээн, хурдан идэх тэмцээн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.
Ташрамд дурдахад, K-POP концертын тасалбар болон БНСУ руу зорчих хоёр талын тийзийн сугалааны тохирлын азтан тодруулахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Аялал жуулчлалын газраасмэдээллээ.