Цэцэрлэгүүдэд биеийн тамирын багш дутагдалтай байдал удаан үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө

0

Цэцэрлэг бүрд биеийн тамирын багш байна гэж заагаагүй. Хүүхдийн тооноос хамаарч цэцэрлэгийн багшийн орон тоо харилцан алилгүй байдаг учир мэргэжлийн хичээлийг тэд өөрсдөө заадаг байна. Гэтэл хүний амьдралын хамгийн чухал үе 3-7 нас гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Энэ насанд хүүхдийн амьдралын дадал  бий болж байдаг гэсэн үг. Иймд цэцэрлэгт багшлах мэргэжлийн биеийн тамирын багш дутмаг сургалтын бааз орчин төдийлөн бүрдээгүй гэх мэт асуудал удаан үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж хөндөгдөх эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулж  байна.

Ч.Зоригтбаатар  Монголын үндэсний олимпын академийн Ерөнхийлөгч 

“Шинжлэх ухаан техник, технологийн дэвшил өндөр гарах тусам биеийн тамир, бие бялдрын хөгжлийн ажлыг ач холбогдол  давхар өсөх ёстой. Дунд сургуульд орохдоо  эрүүл мэнд нь сул, хөгжил муутай байвал тухайн хүүхдийн  оюун санааны бүтээмж муудна. Цаашлаад улс эх орны цэцэглэлт хөгжилтөд сөргөөр нөлөөлнө”. 

Т.Эрдэнэчимэг  МУБИС-ийн  СӨБ-ын сургуулийн бага насны хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх арга зүйч, доктор 

“Цэцэрлэгийн бүлгийг багш маш их ур чадварын нэмэгдэл авдаг. Биеийн тамирын багш зөвхөн хичээл заадаг илүү цаг  авдаг. Бага насны хүүхдийн биеийн хөгжлийн 80 орчим хувь нь хөдөлгөөн дээр суурилдаг. Тухайлбал БГД-ийн 98-р цэцэрлэг улсын цэцэрлэгүүд дундаа жишиг болохуйцаар хүүхдийн дасгал хөдөлгөөнд онцгой анхаардаг байна. Хүүхдүүд зориулан заалаа тохижуулж 7 хоног тутам биеийн тамирын дасгал хийдэг, мөн гаднах орчноо хүүхэд дасгал хөдөлгөөн хийх орчныг бий болгожээ. Тус цэцэрлэг нь мэргэжлийн биен тамирын багштай 

Л.Хажидмаа Нийслэлийн БГД-ийн 98-р цэцэрлэгийн эрхлэгч 

“СӨБ-ын орчны стандарт гэж батлагдсанаас хойш  цэцэрлэгийн биеийн тамирын талбайг стандартын дагуу тохижуулсан. Хүүхдүүдэд үсрэлт гэхэд бага бүлэгт хөнгөнөөс хүндрүүлэх байдлаар  хичээлээ заагаад явна”.  СӨБ-ын насны хүүхдийн хөгжил төлөвшилд  нөлөөлөхүйц хичээлийг 7 хоногтоо 1 цагаар хичээллэх журамтай байдаг байна. СӨБ-д хүүхдийн тооноос хамаарч биеийн тамирын багштай байх эсэх асуудал шийдэгддэг. Хүүхэд  хаана ямар цэцэрлэгт явж байгаагаас шалтгаалж ялгаатай боловсрол эзэмшиж байгааг мэргэжилтнүүд хэлсэн. Харин  цэцэрлэгт   биейин тамирын багш цөөн байгаа нь цалин, урамшуулал муу байдагтай  холбоотой аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *