АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл: Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ

0

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл өнөөдөр Төсвийн тодотгол, тендерийн хууль тогтоомжтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

undefined

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат: 2024 оны сонгуулийн дараа сөрөг хүчингүй, хяналтгүй УИХ бий болсон. Ийм хяналтгүй төрд авлига ноёлдог. УИХ-ын 126 гишүүний 118 нь нэгдэж Засгийн газар байгуулаад өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт хяналтгүй болсон төр цаашдаа авлигын гол хөрс болно. Хяналтгүй төрийн хамгийн эхний шинж тэмдэг илэрлээ. Тухайлбал, төсвийг 3 их наяд төгрөгөөр тодотгож байна. Ард түмэн шүүмжлээд эхлэхээр хоёр их наяд болгож буурууллаа. Гурван том нам нэгдээд Засгийн газар байгуулсантай холбоотой нэн шаардлагатай бус чиглэлээр төсвийн тодотголд зардлаа 2 их наяд төгрөгөөр нэмлээ. Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, батлах гэж байна. Үүнд авлигын шинжтэй маш олон асуудал сөхөгдөж байна. Дөрвөн жилийн хугацаанд Хамтарсан гэх нэрээр ямар ч сөрөг хүчингүй, хяналтгүй төр чинь 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум ам.долларын асуудлыг тендерийн хуулиас гадуур хийх талаар ярьж байна. Тендерийн хуулиас гадуур бүтээн байгуулалт нэрээр хулгайг үргэжлүүлж болохгүй.Дараагийн асуудал бол өрийн босгыг байхгүй болгох талаар ярьж байна. Монол Улс өнөөдөр 32 тэрбум долларын өртэй. Үүнийг 40 тэрбум доллараар нэмэгдүүлээд 72 тэрбум төгрөгийн  өрийн босготой болох нь. Энэ бол маш аюултай зүйл. Хяналтгүй төрийг дагаад авлигын асуудал маш хүчтэй гарч ирнэ.

undefined

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн олон нийттэй харилцах ажлын хэсгийн ахлахч Б.Отгон: Монгол Улс хөгжихгүй, ажилгүй байгаагийн нэг шалтгаан нь авлигын асуудал. Хяналтгүй төр бий болсноор авлига улам цэцэглэдэг. Сөрөг хүчний үүргийг хэн гүйцэтгэх юм бэ. Ард түмэн шударга ёс, хариуцлагатай байхыг л төрөөс хүсэж байгаа. Гэтэл сайдын томилгооноос эхлээд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг томилж байна. Жишээ нь, Б.Дэлгэрсайхан хувьдаа төмөр зам, хамгийн их вагонтой. Ийм хүн Зам тээврийн сайд хийж байна. Төрийн гурван өндөрлөгт авлига, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоонууд болон төсвийн тодотгол, өрийн тааз нэмэх зэрэг эдийн засаг, ард түмний амьдралд хортой шийдвэрүүдээ эргэж харах талаар шаардлага хүргүүлнэ.

undefined

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баярсайхан: Cөрөг хүчин бүхий ардчилсан тогтолцооноос ухарсан үйлдэл боллоо. 126 гишүүнээс 118 нь нэгдэж нэг эвсэл болсон ч дунд нь намын удирдлагынхаа шийдвэртэй санал нийлэхгүй шударга гишүүд байгаа. Тэдний дуу хоолой эхнээсээ гарч эхэлж байна лээ. Цаашдаа улам илүү сонсогдоосой гэж хүсэж байна. ИЗЗН, Үндэсний эвсэл, бусад нам, иргэний хөдөлгөөний байгууллагууд нэгдэж авилгын эсрэг дуу хоолойгоо гаргахыг уриалж байна.

undefined

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан: Авлигатай тэмцэнэ, улсаа хөгжүүлнэ гээд гарч ирсэн гишүүд Монгол Улсын өрийг улам нэмж байна. “Өртэй хүн өөдлөхгүй” гэж үг бий. Төсвөөс баяжсан цөөн хүмүүст өр хамаагүй байх. Энэ өрийг энгийн амьдралтай ард түмэн л үүрнэ. Дараагийн асуудал бол цахилгааны үнэ нэмэгдэх талаар ярьж байна. Хэрвээ цахилгааны үнэ чөлөөлөгдөөд, 30 хувь хүртэл нэмэгдэх юм бол ард иргэдэд маш хүнд ачаа болно. Иргэдээс энэ талаар санал хүсэлт маш их ирж байна. Бид өөрсдөө Монголын төр, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрсдөө дуу хоолойгоо гаргаж, сөрөг хүчин болохгүй бол хяналтгүй, данхайсан төр бий болчихлоо гэдгийг ард түмэн хэлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *