Э.Бат-Үүл: В.Путин Монгол Улсад ирвэл, түүнийг баривчлах ажиллагаа явуулахаас өөр аргагүй

0

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. 

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл илэрхийлжээ. 

Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл: 

-“Магтсан хүүхэн хурим дээрээ унгав” гэдэг нь гадаад бодлогод боллоо!
Монгол Улсад ахиж геноцит хийгдэж болох эрсдэлтэй нөхцөл байдлыг эргүүлж тогтоох нь Путины айлчлалын гол зорилго, тэнэгүүд ээ!
Айлчлалынхаа өмнө тэр “өөрийн агент”- аар дамжуулан Монголын төрийн тэргүүнд “далд заналхийлэл” хүргүүлээд ирж байна!
Монгол яагаад Олон Улсын Эрүүгийн Шүүхэд элссэнийг санаж байгаа хүн байна уу??? Монголд, Зөвлөлтийн удирдагчдын шаардлага шахалтаар геноцит болсон гашуун түүхтэй. Дахин ийм геноцит Орос, Хятадын зүгээс орж ирэхээс сэрэмжлэн, манай улс олон улсын зүгээс хамгаалалт авахын тулд ОУЭШ-д элссэн юм шүү дээ!
Манай энэ бодлогод яснаасаа дургуйцдэг Путин, Монголын ОУЭШ-хээс “хөөлгөх”-ийн тулд энэ удаагийн айлчлалыг зориуд хийж байгаа юм.
Б.Батцэцэг сайд даанч яав даа. Түүнийг огцоруулах хэрэгтэй. Төрийн бодлого ингэж алдагдаж болохгүй!
Путины геноцитод өртөж зовж байгаа Украйн, одоо Монголын асуудлыг ОУЭШ дээр маш томоор тавих нь ойлгомжтой!

Путин Монгол Улсад ирвэл, хуулийн дагуу түүнийг баривчлах ажиллагаа явуулахаас өөр аргагүй гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс Ерөнхийлөгч Хүрэлсүхэд анхааруулах хэрэгтэй! Ерөнхий прокурор нь Үндсэн хууль, хуулийг сахиулах үүрэгтэй! 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *