ТАНИЛЦ: 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын сургуулиудын мэдээлэл
Ерөнхий боловсролын дунд сургууль бүрийг төгсөгчдийнх
нь эзэмшсэн мэдлэг чадварын төвшин,сургалтын чанар
чансаа ,хүртээмжийг жилдээ нэг удаа албан ёсоор үнэлж
дүгнэдэг шалгалт бол яах аргагүй Элсэлтийн Ерөнхий
шалгалт билээ. Үүнээс өөрөөр сургуулиудын багш нарын
сургалтын чанарын нэмэгдэл цалинг олгохтой холбоотой
түүвэр шалгалтыг эс тооцвол БШУЯ,Боловсролын
Үнэлгээний Төв зэрэг төрийн байгууллагын зүгээс
сургуулиудын сургалтын чанар чансааг нийт
суралцагсдаар нь тодорхойлсон бусадтай нь жишиж
харьцуулсан үнэлгээ одоогоор байхгүй байна. Энэхүү
шалгалт нь сургуулиудын цогц үйл ажиллагааг бүрэн
дүүрэн илэрхийлэхэд учир дутагдалтай ч тухайн
байгууллагын сургалтын талаарх бодлого, олон жилийн
хөдөлмөрийнх нь үр дүн үнэлэмж гэдэгтэй маргах аргагүй.
Улсын хэмжээнд ЭЕШ-д сурагчдаа бэлтгэн оролцуулж
буй ахлах сургуулиуд улсын 534 ,хувийн 141 сургууль
бүртгэлтэй байна. Эдгээр сургуулийн төгсөгчид болон дахин шалгалт өгөхөөр нийт 35939 хүүхэд бүртгүүлснээс
энэ оны 12-р анги төгсөгчдийн тоо 32353 байв. Хамгийн
олон шалгуулагчтай хичээл математик 25720,хамгийн
цөөн шалгуулагчтай хичээл Монголын түүх 1788 байв.
Шалгалтын үзүүлэлтийг өмнөх жилийнхтэй
харьцуулахад нийгэм судлал, англи хэл, орос хэл, физик,
биологи, түүх, газарзүй гэсэн хичээлүүдийн улсын дундаж
оноо өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлттэй байна.
Математик, монгол хэл, химийн хичээлүүдийн улсын
дундаж буурсан үзүүлэлттэй байлаа. Мөн нэг сонирхол
татсан асуудал бол корона вириусын тархалт хөл хорионы үеийн сурлагын гүнзгий хоцрогдол өнөөг хүртэл бүрэн
дүүрэн арилж чадаагүй л байна. Тухайлбал ЭЕШ-ын
статистик мэдээллийг харахад шалгалтын агуулгыг
төвшин буулган авч байх үед усын хэмжээнд 600-аас
дээш дундаж онооны үзүүлэлттэй сургуулийн тоо 2021 онд 12, 2022 онд 13, 2023 онд 31 болж дээшилсэн боловч Элсэлтийн шалгалтын материалын агуулга хүнд хөнгөний
зэргийг багахан ахиулахад л 2024 онд 19 сургууль болж
буурчээ.