ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотойгоор дараах замуудыг түр хугацаанд хаана
Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчилж буйтай холбоотойгоор 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдрүүдэд Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруугийн замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Энэ удаагийн хамгаалалт нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хүрээнд өндөр зэрэглэлд явагдах тул зочны зорчих үеийн зам дагуу болон зогсоол талбайд байрласан тээврийн хэрэгслийг бүрэн чөлөөлөх зохицуулалт хийгдэнэ. Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба