ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр буутай гадаадын иргэн төв талбайн ойролцоо явж байгаад баригджээ
Холын тусгалтай, дурантай буутай гадаадын иргэн өнөөдөр “Туушин” зочид буудлын орчимд явж байгаад цагдаагийн алба хаагчдад баригджээ.
Тус этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Тэгвэл уг этгээдийн хууль бус үйлдэл нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай давхцсан нь олны анхаарлыг татаад байна.