АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Ган-Очир Нийслэлийн АН-ын сонгуулийг удирдана

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороод өчигдөр хуралдаж, шат шатны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Улмаар хуулийн хугацаанд багтаж, нэр дэвшигчдийнхээ мэдээлэл болон холбогдох баримт бичгийг сонгууль эрхэлсэн байгууллагад хүргүүлээд байна.

Нийслэлийн Ардчилсан намын хороо өчигдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч /НИТХ/-дийг сонгох сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогт ажиллаж байгаа бөгөөд тэрээр Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон байна.

Харин сонгуулийн ерөнхий менежерээр Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир ажиллах юм. Б.Ган-Очир нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш, Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *