Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилсан Б.Бямбадоржийг олоогүй, эрэн сурвалжилж байгаа ч шүүх хурлыг товложээ
Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилсан Б.Бямбадорж нь шүүх хурлын өмнө дахин оргон зайлсан учир эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Б.Бямбадоржийн өнөөг хүртэл олоогүй эрэн сурвалжилсан хэвээр байгаа аж. Хэдийгээр Б.Бямбадоржийг олоогүй, эрэн сурвалжилж байгаа ч түүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн хурал товлогдсон байна. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилсан Б.Бямбадорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг түдгэлзүүлэхгүйн тулд шүүх хурлыг товлож байгаа гэх мэдээлэл байна.