Путин: Англи хэл бол агуу хэл, бидэнд дайсан хэл байхгүй

0

ОХУ-ын удирдагч Владимир Путин манай гэр бүлийн “бяцхан хүүхдүүд” хятад хэлээр чөлөөтэй ярьж чаддаг хэмээн онцолжээ. Тодруулбал, Путин өнгөрсөн даваа гарагт Тува улсын Кызыл хотын нэгэн дунд сургуулийн сурагчдад хандан үг хэлэхдээ гэр бүлийнхээ хэлний мэдлэгийн талаар ингэж ярьсан байна. Оросын удирдагч гэр бүл, хувийн амьдралынхаа талаар нууцалдаг гэдгээрээ алдартай.Путин өмнөх эхнэр Людмила Шкребневагаас Мария Воронцова, Катерина Титонова гэсэн хоёр охинтой. Хосууд 2013 онд салж байгаагаа зарласан. 2017 онд Путин кино найруулагч Оливер Стоунд ярилцлага өгөх үеэрээ өвөө болсон гэж хэлсэн ч хэдэн зээтэй нь тодорхойгүй хэвээр байна.2022 оны хоёрдугаар сард оросууд Украин руу довтлохын өмнөхөн Хятадын удирдагч Ши Жиньпин, Путин нар Бээжингийн өвлийн наадмын үеэр уулзаж, хязгааргүй түншлэлээ зарласан.Түүнчлэн, Путин хүүхдүүд зөвхөн хятад хэл дээр анхаарлаа төвлөрүүлэх ёсгүй гэдгийг сануулжээ. Тэрбээр “Гэхдээ энэ нь бид англи хэлийг сонирхоогүй гэсэн үг биш юм. Англи хэл бол агуу хэл бөгөөд соёлын салбарт хүмүүсийг нэгтгэдэг. Бид юуг ч үгүйсгэхгүй, бидэнд дайсан хэл байхгүй, бүр дайсан улс ч байхгүй. Гэхдээ Оростой олон зуун жил тэмцэж ирсэн зарим улс оронд дайсагнагч элитүүд бий” хэмээжээ.

Эх сурвалж: Insider

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *