НҮБ олон улсын гэрээг дагаж мөрдөх ёстойг улс орнуудад сануулжээ

0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Монголд айлчлах үеэр баривчлахаас зайлсхийсэн тул НҮБ олон улсын гэрээг дагаж мөрдөх ёстойг гэрээнд гарын үсэг зурсан орнуудад сануулжээ. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Олон улсын баримт бичигт гарын үсэг зурсан улс орнууд гарын үсэг зурсан баримт бичгийнхээ өмнө хариуцлага хүлээдэг” гэжээ. Гэвч тэрбээр болсон явдлын талаар шууд тайлбар хийхийг хүссэнгүй. Монгол Улс Нидерландын Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс. Энэ шүүх ОХУ-ын Украины эсрэг түрэмгийллийн дайны хэргээр Путинийг баривчлах тушаал гаргасан. Шүүхийн үзэж байгаагаар Путин Украины хүүхдүүдийг Орос руу хулгайлсан хэрэгт буруутай бөгөөд баривчлах тушаал 2023 оны гуравдугаар сард гарсан. Энэ долоо хоногт Монголд хийсэн айлчлал нь Путин өөрийг нь шилжүүлэн өгөх үүрэгтэй улсад айлчилж чадах эсэхээ шалгасан анхны айлчлал боллоо. Монгол Улс ОХУ болон Хятадаас эдийн засгийн хараат байдалд байгаа учраас Путинийг баривчлах магадлал тун бага гэж шинжээчид айлчлалын өмнө хэлж байсан. Киев дэх Украины засгийн газар Монгол Улсаас Путинийг саатуулахыг шаардсан. Брюсселийн мэдээлснээр Европын холбоо Монгол Улс Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсын хувьд хүлээсэн үүргийг мөн сануулсан.

https://www.yahoo.com/news/un-points-legal-obligations-putin-194224959.html?fr=sycsrp_catchall

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *