IHC О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг суллахаар боллоо

0

“Их бит” компанийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас суллахаар болжээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн, дээрх залуучуудыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж суллах шийдвэр гаргасан байна. 

Тэднийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *