Х.Нямбаатар: Ирэх жил нэг ч шинэ  бродюьр авахгүй гэсэн стандартын өөрчлөлтийг оруулж байна

0

Хотын дарга Х.Нямбаатар:

-Баянзүрх дүүргийн Эко тохижилт компанийн хашаанд хураагдсан бродюьр болон тэнд замын ажил гүйцэтгэж байгаа бүх компаниудын захирлуудыг дуудсан. Бродюьр сольж байгаа бол зам сольж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дангаараа бродюьр солиод орхисон нэг ч тохиолдол байхгүй. Харин бродюьрын стандартыг өнөөдрөөс эхэлж өөрчлөх асуудал яригдаж байна. Сонгууль дөхөхөөр сөрөг хүчин ажлаа хийж байгаа нь зөв. Энэ асуудлаар турхирч байна. Бид зөв шүүмжлэлийг хүлээж авна. Энэ жил Улаанбаатар хот ойрын 30 жилд хийгдээгүй замын шинэчлэлийг хийж байна. Замын шинэчлэл хийхээр бродюьр солино.

Харин бид ирэх жил нэг ч шинэ бродюьр авахгүй гэх стандартын өөрчлөлтийг оруулж байна. Өөрөөр хэлбэл, энэ жил хуулж авсан стандартын шаардлага хангахуйц бүх бродюьрыг ирэх жилийн замын бүтээн байгуулалтад ашиглана.

Зам солихоор шүүмжлэл дагуулдаг учраас хэд, хэдэн зүйл дээр дүгнэлт хийх ёстой. Замын компаниуд ажил хийхдээ мэргэжлийн бус хандаад байгаа нь иргэдийн ундууцлыг төрүүлж байна. Замыг солихдоо явган хүний замыг эвдэж, ногоон байгууламж дээр элдэв бродюьр хурааж байна. Эдгээр шүүмжлэлүүдийг хүлээж авч, засаж залруулна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *