Согтуурсан үедээ БНСУ-ын цагдаа руу халдсан монгол жуулчныг баривчилжээ

0

Монгол жуулчин Сөүл хотын захиргааны эмэгтэй ажилчдын зургийг зөвшөөрөлгүй авч, түүний үйлдлийг зогсоох гэсэн цагдаагийн ажилтан руу халдсан хэргээр баривчлагджээ.

Тодруулбал, Сөүл хотын Намдаэмүн цагдаагийн газар 22-ны өдөр албан үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан, нийтийн эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр 30 гаруй насны Монгол эрэгтэй А-г баривчилсан талаар мэдээллээ. Ноён А-г энэ сарын 19-ний /2024.11.19/ өдрийн 13:20 цагийн үед Сөүл хотын захиргааны байранд эмэгтэй ажилчдын зургийг нууцаар авч байхад нь саатуулсан гурван цагдаа руу халдсан хэргээр баривчлагдсан байна.

Түүнчлэн гэмт хэрэгтнээр баривчлагдсан н.А нь цагдан хорих байранд орохдоо мөн эд хогшил эвдэж, бужигнуулсан байна. Энэ хэргийг үйлдэхдээ монгол залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр тогтоогдсон. Мөн түүний үйлдсэн хэрэгт холбогдуулан яллахаар болсон гэж БНСУ-ын Newsis сайт цагдаагийн мэдэгдлээс эш татан мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *