С.Зориг агсны нүдний шилнээс ДНХ илэрч, улстөрчид нууц уулзалтууд хийж байна

0

“…Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон арваад ширхэг үсийг АНУ-д шинжлүүлсэн. Энэ нь өнгөрсөн хугацаанд энэ хэрэгт сэжиглэгдэж шалгагдсан бүх хүнийхтэй тохироогүй. Тиймээс мөрдөгчид шинжилгээгээр илэрсэн ДНХ буюу үсний эзэн хэн болохыг тогтоохоор ажиллаж байна” гэж ЦЕГ-аас 2024 оны тавдугаар сард мэдээлсэн. Улмаар тухайн үед хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх, нүдний шил зэрэг дээрээс олдсон ДНХ мэдээллүүдийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний лабораторид шинжилсэн байна. Эдгээрээс талийгаачийн нүдний шил дээрээс олдсон ДНХ шинжилгээний дүгнэлт нэлээд “асуудал”-тай гарч улс төрийн хүрээнд хөдөлгөөн үүсгээд байна. Тодруулбал, уг ДНХ мэдээлэл нь нэр бүхий улстөрчид рүү хөтөлж, тэд үүнийг дарахаар нууц уулзалтуудыг хийгээд эхэлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *