Бусдыг айлган сүрдүүлж “Lexus 570” автомашиныг хууль бусаар шилжүүлэн авчээ
Урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээд болох Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд, Гураа хочит З.Гурвансайхан, Зана хочит Занабазар нар нь бүлэглэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэний тээврийн хэрэгслийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийн “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Шалгалтаар тухайн этгээдүүдийн гэр болон тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй 20см урттай хийн гар буу, хутга зэргийг хураан авсан бөгөөд Учка хочит Мөнх-Учрал нь 2002-2022 онуудад ЭХ-ийн 123.3 /Хулгайлах/, 126.1 /Хүчиндэх/, 147.2, 148.1 /Залилан мэхлэх/, 149.1 /Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/, 181.2 /Танхайрах/, 261.1 /Оргон зайлах/, 98.1 /Хүнд гэмтэл учруулах/, 20.16 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, 2.1, 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, зэрэг ялаар шийтгэгдэж байсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авах, тээвэрлэх, хадгалах үндэслэлээр удаа дараа цагдаагийн байгууллагад шалгагдаж, ял эдэлж байсан бөгөөд тогтмол биедээ зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл авч явдаг этгээд юм.