“Орано”-тай байгуулах ХОГ-г Намын чуулганы эхэнд УИХ-д өргөн барина
Улаанбадрахын ураны ордыг эргэлтэд оруулах
хөрөнгө оруулалтын гэрээг Францын “Орано”
корпорацитай байгуулах ажил Засгийн газрын ирэх
дорвен жилийн үйл ажиллагааны хамгийн чухал
зорилтын нэг билээ. Энэхүү хөрөнгө оруулалтын
гэрээ нь ашигт малтмалын төрөл, мөнгөн дүнгээс
гадна гуравдагч хөршийн бодлогоо үргэлжлүүлэх
нэгэн сэжим гэдэг утгаараа олон улсын анхаарлын
төвд байгаа. Энэхүү гэрээг байгуулах ажлын явцын
талаар ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга,
Монгол Улсын сайд Н. Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Орано” группын Бээжин дэх бүс нутаг
хариуцсан захиралтай уулзалт хийж, хэлэлцээрийг
урагшлуулах асуудлаар санал солилцсон байна.
Сайдын хэлснээр, хоёр тал зарчмын зөрүүтэй 200 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд одоо
зургаан чиглэлийн асуудал дээр байр сууриа
нэгтгээгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдэлд
хүрэхийг зорьж байгаа юм байна.
Улмаар ирэх сарын 1-нд эхлэх УИХ-ын чуулганд
өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.