“Bloomberg”: Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг 2026 онд дуусгана

0

“Инженерс Индиа” ХХК Монголын анхны 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн барилгын ажлыг 2026 оны гуравдугаар сард багтаан дуусгах төлөвтэй байгааг тус компанийн ТУЗ-ийн дарга мэдэгджээ. Ажил амаргүй ч төсөл амжилттай явж байна гэж Вартика Шукла Шинэ Делид болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн бөгөөд хүлээгдэж буй ашиглалтад оруулах огнооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд тавьж байв.

https://www.bloomberg.com/news/articles/2024-09-11/mongolia-s-first-1-7-billion-refinery-to-be-ready-by-march-2026

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *