Франц Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Коринн Пэрера Да Силва-г хүлээн авч уулзав

0

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Коринн Пэрера Да Силватай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Монгол, Францын хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж буйг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг уулзалтын үеэр тэмдэглэж, дээд өндөр хэмжээний айлчлалуудаар тохиролцсон стратегийн ач холбогдолтой төслүүдийг урагшлуулах, харилцааны түвшнийг ахиулахад Элчин сайд идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Мөн хоёр тал хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, эрчим хүч, онцгой байдал, тээврийн салбарт хамтарсан төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр тал хүч чармайлт гаргаж ажиллахаа нотлов.

Түүнчлэн ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх талаар ярилцлаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *