Нийтлэлч Баабар: С.Амарсайхан ердийн л нэг халаасны хулгайч шүү дээ

0

МҮХАҮТ-аас Евразийн Эдийн Засгийн Холбоо болон ОХУ-ын “Экспортын төв” групптэй хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Шадар сайд С.Амарсайхан хоёр улсын бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад ОХУ нь банк байгуулах боломжтой талаар онцолжээ.  

Шадар сайд С.Амарсайхан “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалаар бид Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх, Монголоор дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулах зэрэг шийдвэрт хүрсэн. Монгол, ОХУ-ын хооронд төлбөр тооцоо хийхэд хүндрэл байсаар байгаа тул хамтарсан ажлын хэсэг гаргаад байна. Төлбөр тооцооны шинэ систем нутагшуулах уу, Оросын банк Монголд салбараа нээх үү гэх мэтээр хувилбаруудыг ярьж байна. Тус улсын банк Монголд салбараа нээх нь боломжтой, Засгийн газар үүнд нээлттэй ханддаг” гэжээ.

ОХУ нь Монгол Улсад өөрийн банк байгуулахыг шадар сайд ийнхүү дэмжсэнд нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ ихээхэн шүүмжлэлтэй ханджээ. 

Нийтлэлч Б.Батбаяр:

-Тэнэг ээ, бүх дэлхий Орос банктай харилцахаа больчихлоо. Хятадууд Орост дургүйдээ биш, итгэхгүй учраас Орос банкнаас холбоогоо тасалж байна. Ер нь энэ тэнэгт банк ямар хамаатай юм бэ? Хувингаар ус зөөж усан оргилуур ажиллуулдаг мунхаг тэнэг нь хэтэрсэн ердийн л халаасны хулгайч шүү дээ гэжээ. 

Эх сурвалж: Livetv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *