“Хүннү тур” жуулчны баазын орчуулагч Солонгос жуулчин эмэгтэйг хүчирхийлжээ

0

Хүннү тур компаниар зуучлуулж Монголд аяласан Солонгос жуулчин 34 настай, эмэгтэй Ю тус компанийн Монгол орчуулагч залуугийн хүчирхийлэлд өртсөн талаар Мөрч.мн сайт мэдээлжээ. Торуулбал, Уг хэрэг Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд байрлах тус компанийн жуулчны баазад энэ сарын 15-16-нд шилжих шөнө гарсан бөгөөд энэ талаар Хүннү тур компанийн Монгол захирал Ж.Нацагсайхнаас тодруулахад, шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариуг харна, хэргийг хуулийн дагуу шийдүүлнэ гээд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа тухай мэдээлжээ.

Мөн “хохирогчийн талын эх сурвалж, ийм хэрэг гарсан. Хохирогч эмэгтэй маш их шоконд орсон одоо хотод ирсэн байгаа. Бидний зүгээс цагдаагийн байгууллагад хандаагүй байна. Хүннү тур компани 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай. Тиймээс солонгос жуулчдыг Монгол руу авчирдаг. Үүссэн асуудлыг бид Солонгос захиралд мэдэгдсэн, тэр захирал маш их уучлал гуйж, асуудлыг битгий томруулаач гэдэг хүсэлт тавьсан. Тэр хүмүүс хохирогчийн сэтгэл зүй болон бие эрхтэний гэмтэлийг огт тооцохгүйгээр амиа хичээж, хэрэв энэ асуудал томорвол солонгос захирал Монголын хилээр орж ирж чадахгүй болчихно гэдэгт санаа зовж байгаад гомдолтой байна гэдэг мэдээллийг өгөв” гэжээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллага хүчиндэх төрлийн гэмт хэрэгтэй холбоотой ямар ч мэдээллийг өгдөггүй. ХЭҮК-той хамтран гаргасан зөвлөмжийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй. Ойлгоорой” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *