СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр шөнө холын замд зорчихгүй байхыг анхаарууллаа

0

Цаг уур орчны газраас өнөөдөр шөнө холын замд зорчихгүй байхыг сануулан сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ. Тодруулбал, Завхан, Архангай, Хөвсгөлийн урд хэсэг, Булганы урд хэсэг, Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орж, 19-20-ны өдрүүдэд говийн нутгаар бороо орохыг анхааруулж байна. Иймд холын замд гарахдаа заавал цаг агаарын урьдчилсан мэдээ мэдээллийг авч, халтиргаа гулгаанаас болгоомжлохыг сануулж байна. Мөн эдгээр нутгаас тариалангийн бүс нутгаар илүү цочир хүйтрэх тул зорчихгүй байхыг зөвлөлөө.

Маргааш төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 18-аас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *