УИХ Н.Наранбаатарыг үлдээж, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэв

0

Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Н.Наранбаатарыг үлдээж, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

https://youtu.be/qmaJ39O3O3c

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжиж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хаалттай хуралдаанаар нууц санал хураалт явуулсан. Цаасаар санал хураах хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргаж дэмжигджээ.

Ингээд чуулганд оролцсон гишүүд Н.Наранбаатарыг үлдээж, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-ТББХ-ны хуралдааны саналаар санал хураалтыг цаасаар, нууц санал хураалт явуулсан. Гишүүдийн олонх Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж  үзлээ. Харин Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалтад 66 гишүүн оролцсон.

Хувь хүний асуудал, мөрдөн байцаалтын нууцтай холбоотой зүйл ярьж байгаа учраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нууцаар явуулах саналыг мөрдөн шалгах байгууллагаас тавьдаг. 

Хэлэлцүүлгийг нууцаар, санал хураалтыг ил явуулдаг байх нь зүйтэй гэдэг хувь хүний байр суурь байна. Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хоёр гишүүний өрөө нь байна. Өөрийнх нь ажлын алба нь түдгэлзэнэ. Шалгаж дуусаад буруутай нь тогтоогдохгүй бол УИХ-ын тогтоол гарч, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэв

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *