БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ АРДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

0

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболдын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Ли Ёнжун тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 09 дүгээр сарын 22-ноос 24-ний өдрүүдэд манай улсад айлчиллаа.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Ли Ёнжун тэргүүтэй төлөөлөгчид Нийслэлийн прокурорын газар болон Тээврийн прокурорын газраар зочилж, прокурорын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах талаар санал солилцлоо.

Мөн айлчлалын үеэр Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Ли Ёнжун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын прокурорын байгууллага хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, ялангуяа хил орчмын нутаг дэвсгэрийн прокурорын газруудын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг онцлон тэмдэглэж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцон, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *