ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл хэрэгжүүлж буй Глобал санг шалгаж байна

0

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд боловсрол, эрүүл мэнд, барилгын салбарт ажиллажээ. 

Монгол Улсад ХДХВ/ДОХ, Сүрьеэгээс сэргийлэх, эмчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлж буй Глобал сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн ажлын албанд ажиллаж, төслийн салбар байгууллагуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.   

Өнгөрсөн долоо хоногт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудын 716 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуусан аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *