Самарт яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

0

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 244 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т тус сумын харьяат иргэн Н нь 4 хүний хамт самар түүхээр явжээ.

Гэвч есдүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг 09.23-ны өдрийн 09:00 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Н /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулсан байна.

Гэвч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид “Дагналтай” гэдэг газрын чиглэлд 06:00 цагт хөдөлгөөн үйлдэн эрэн хайж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *