ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

0

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.Түүнийг нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авсан, хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр АТГ энэ сарын 16-нд саатуулсан. Улмаар энэ сарын 19-нд суллаж, гадуур шалгаж эхэлсэн билээ. Тэрээр 2020 оны есдүгээр сард тус агентлагийн даргаар томилогдож байсан юм.Түүнчлэн, Засгийн хуралдаанаар “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Удирдамж, бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд иж бүрэн хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг/, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын, “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ирсэн гомдол, мэдээллийн талаар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ажилласан талаар, Улсын зээлжих зэрэглэлийн талаар болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+/Тогтвортой” болгон нэмэгдүүлсэн зэрэг 27 асуудал хэлэлцэж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *