Өнөөдөр дараах дөрвөн байршилд зам засвартай байна

0

Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна.

  • Хойд эгнээг есдүгээр сарын 24-ны 23:00 цагт хаасан бол 27-ны 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх юм.
  • Урд эгнээг маргааш буюу есдүгээр сарын 27-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ.

Долоон буудлын эцсээс Дамбын пост хүртэлх авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг маргааш буюу 27-ны 06:00 цагт нээнэ.
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.

  • Урд эгнээг есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагт нээнэ.
  • Хойд эгнээг өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны 23:00 цагт хааж, 28-ны 06:00 цагт нээнэ.

Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хаасан бөгөөд 29-ний 06:00 цагт нээнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *