Паралимпын аварга У.Сүрэнжавыг Завхан аймгийн удирдлагууд 200 сая төгрөгөөр шагналаа
Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас Паралимпын аварга У.Сүрэнжавын амжилтыг мялааж, хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр аймгийн төв болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар таекондогийн тамирчин У.Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан бол Засгийн газрын тогтоолоор дөрвөн өрөө орон сууц, мөнгөн шагналаар урамшуулсан.
Төрөлх Завхан аймгийн удирдлагууд У.Сүрэнжавыг 200 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэснийг өнөөдөр Засаг дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй аймгийн удирдлагууд нутгийн зон олныхоо өмнө зарлаж, батламж гардуулав.
Завхан аймгийн ИТХ-ын хурлын шийдвэрээр 24 настай Монгол Улсын хамгийн залуу Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавыг Завхан аймгийн Хүндэт иргэнээр өргөмжилж, цол тэмдгийг гардууллаа.
Мөн У.Сүрэнжавын анхны багш нарыг 20 сая төгрөгөөр шагнаж, урамшуулж байгааг Засаг дарга Г.Өнөрбаяр мөн үеэр уламжлав.