Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нартай уулзалт зохион байгуулав.
Уг уулзалтаар авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг хангах, хэлэлцүүлэг арга хэмжээг хамтран зохион байгуулах, салбарын авлигад өртөж буй эрсдэлийг тогтоох, удирдлагын авлигатай тэмцэх манлайлал, санал санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.