Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Найз байя” үндэсний аяныг зохион байгуулж байна

0

Үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, энэ талаар хуульд туссан зохицуулалтыг олон нийтэд сурталчлах зорилготой “Найз байя “ үндэсний хэмжээний аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Уг аяныг:

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
  • Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас санаачлан
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам,
  • Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,
  • Боловсролын Ерөнхий газар,
  • Харилцаа холбооны зохицуулах хороо,
  • “Гүүд Нэйборс” олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.

Энэхүү аян нь ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *