Хилсээр хоригдсон Т.Чимгээ 80 тэрбум, Б.Содномдаржаа 2.2 тэрбумыг НЭХЭМЖИЛЖЭЭ
Ардчиллын алтан хараацайнуудын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлттэн С.Зоригийн амь насыг санаатай хөнөөсөн хэргээр иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр хорих ангид 5 жил 8 сар хоригдоод суллагдсан билээ. Тэгвэл хүн амины хилс хэрэгт гүтгэгдэж таван жил хоригдсон Б.Содномдаржаа 2.2 тэрбум, Т.Чимгээ 80 тэрбумыг нэхэмжилжээ.
Хэргийг эргэн сануулбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг санаатай хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон байсан. Харин Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүнээс гаргасан байдаг.