МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж зарим гишүүдийнхээ намын гишүүнчлэлийг ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

0

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнөөдөр хуралдахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон болон гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд хариуцлага тооцох, намын гишүүнчлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх бололтой.

Өнгөрсөн 2021 оны 12 дугаар сард Их хурлаараа баталсан МАН-ын дүрмийн 34 дүгээр зүйлд илтэд ёс зүй зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасан, авлигын хэрэгт холбогдсон бол хугацаатай болон хугацаагаагүйгээр намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар авлигын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүд болон зарим дүүрэг, орон нутгийн МАН-ын гишүүдийн гишүүнчлэлийн асуудлыг ярих бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *