Л.Оюун-Эрдэнэ: Ардчилсан хувьсгалыг авлигаар худалдсан ах нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй

0

Монголын Ардчилсан Холбооны анхны дарга С.Зориг одоогоос 26 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт амиа алдсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан Намаас УИХ-д сонгогдсон гишүүд, Нийслэлийн Ардчилсан Намын төлөөлөл, Монголын Ардчилсан Холбооны төлөөллүүд өнөөдөр түүний хөшөөнд цэцэг өргөв.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө сошиал хуудсандаа: “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ. Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ. Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг.

Залуусаа С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой. Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна. Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд Та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй” гэж бичжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *