Тэд бидний тухай: Монгол нүүрсний хамгийн том компанийн удирдлагын багийг сонгох олон улсын нээлттэй тендер зарлана

0

Монгол Улс  томоохон нүүрс олборлогч “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) компанийн удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг эхлүүлэх гэж байна.ЭТТ нь зургаан тэрбум тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний Тавантолгойн ордын томоохон хэсгийг эзэмшдэг. Тус компани 2022 оны сүүлээр Монголыг донсолгосон нүүрсний мафи гэх авлигын дуулианд орооцолдсон.Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид ЭТТ компанийн удирдлагыг олон улсын багаар удирдуулах бөгөөд энэ чиглэлд нээлттэй тендерийг эхлүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон аж.Саяхан Блүүмберг Хятадын гангийн үйлдвэрүүд Монголоос маш их хэмжээний нүүрс импортлож эхэлсэн талаар мэдээлжээ. Австралитай харьцуулахад Монголын коксжих нүүрсний үнэ хямд, газар зүйн хувьд тохиромжтой. Монгол Улс өнгөрсөн онд урд хөршийнхөө гангийн үйлдвэрлэл-нүүрсний импортын талаас илүү хувийг хангасан. Хятад, Австралийн харилцаанд үүссэн хүндрэлүүд шийдэгдсэн ч Энэтхэг болон бусад зах зээлийн эрэлт хэрэгцээ Австралийн бүтээгдэхүүний үнийг өндөр байлгаснаар Хятадын ган үйлдвэрлэгчдийн дунд Монголоос нийлүүлэх нүүрсний эрэлт өндөр хэвээр байв.Монголын ил уурхайгаас олборлосон хямд үнэтэй нүүрсийг ачааны машин эсвэл төмөр замаар Хятадын хойд хил рүү хүргэдэг.. Монголын бараг бүх нүүрсний тээвэрлэлт Хятад руу чиглэж, өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрсний экспорт хийсэн нь Монголын ДНБ-ий долоон хувиар өсөхөд голлон нөлөөлсөн.Энэ жилийн хувьд Монгол Улс нүүрсний экспортын таамаглалаа 78 сая тоннд хүргэж, шинэ дээд амжилт тогтоосон. 2025 он гэхэд 83 сая тоннд хүрэх боломжтой гэж Засгийн газар нь  тооцоолж буй. Монгол Улсын экспортын орлогын 90 гаруй хувийг Хятадын зах зээлд борлуулж буй ашигт малтмал, тэр дундаа зэс бүрдүүлдэг. Азийн хөгжлийн банк (АХБ) 2024 онд Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 5.5 хувиас 4.1 хувь болгон шинэчлэн тогтоосон бөгөөд нүүрсний экспортын борлуулалт эрчимтэй байгаа нь энэ өөрчлөлтийн гол хүчин зүйл юм.Эх сурвалж: Мsn.com

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *