ОБЕГ: Хашаа, автомашин шатжээ

0

Галлагааны улирал эхэлсэн энэ өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага онцгой байдлын газарт бүртгэгдэх нь эрс нэмэгдэж байна. Онцгой байдлын газарт өчигдөр бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэе.

  • Дархан-Уул аймаг, Дархан сум. 2 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 12:29 цагт очиход иргэн А-ийн 1х1 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 33 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:20 цагт очиход байрны гаднах хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 24 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:47 цагт очиход иргэн П-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
  • Дархан-Уул аймаг, Дархан сум. 5 дугаар багт талхны цехээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 17:45 цагт очиход иргэн С-ийн эзэмшлийн 7х9 метрийн хэмжээтэй талхны цехийн зуух халалт өгч, шилэн хөвөн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
  • Булган аймаг, Бугат сум. Ханжаргалант багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 17:50 цагт очиход иргэн Л-ын “Тоёота вангорд” загварын суудлын автомашин шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.
  • Хэнтий аймаг, Бор-Өндөр. Уурхайчин багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 19:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1.2 км замыг туулан 19:06 цагт очиход иргэн О-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
  • Дорноговь аймаг, Замын-Үүд сум. Хилчин багийн “Үүд” хороололд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:10 цагт очиход иргэн Г-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 31 дүгээр хороо, Монелын 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 22:31 цагт очиход иргэн Э-ын 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *