“Таван толгой” ДЦС-ын тендерт маргаан үүсч, шүүхээр шийдэхээр болжээ

0

“Тавантолгой” дулааны цахилгаан станцын тендер шалгаруулалтад санал ирүүлсэн компаниудын дунд маргаан үүсэж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.

Энэ талаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаанаар буюу өчигдөр (2024.10.02) асуудал нь яригдлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж “Тавантолгой” дулааны цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орохыг лавласан. Ажлын хэсгийн гишүүд, тендер шалгаруулалтаар санал ирүүлсэн компаниудын дунд маргаан үүсэж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Шүүхийн шийдвэрийн дараа хөрөнгө оруулалт тодорхой болно хэмээн хариулсан.

Харин Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр улс орны хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд саад тээг болж байгаа улс төржилтийг зогсооно. Нэн ялангуяа “Тавантолгой” цахилгаан станцын тендер шалгаруулалттай холбоотой шүүхийн маргааныг нэн даруй цэгцэлж, бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлнэ гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *