Хүнсний үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа материалуудаас хөхний хорт хавдар үүсгэгч 189 бодис илрүүлжээ

0

Хүнсний үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа материалууд нь нийт хүн амыг хорт хавдар үүсгэгч 189 химийн бодисоор хордуулж  байж болзошгүйг судалгаагаар тогтоожээ.Швейцарийн Хүнсний сав баглаа боодлын форумын (FPF) удирдах зөвлөлийн тэргүүн Жэйн Мунке  “Энэ судалгаа нь хөхний хорт хавдар үүсгэдэг химийн бодисуудад өртөхөөс урьдчилан сэргийлэх асар их боломж байгааг харуулж байгаагаараа онцлог” хэмээсэн байна. Энэхүү судалгаа нь хөхний хорт хавдар үүсгэгч бодис буюу хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг химийн бодисууд дээр төвлөрчээ. АНУ-д ийм төрлийн химийн бодисын эсрэг зохицуулалтууд байдаг боловч Засгийн газрын хариуцлагын албаны 2022 оны тайланд Хүнс, эмийн захиргаа хүнстэй харьцах бодисыг зохицуулах, ашигласан материалын аюулгүй байдлыг үнэлэх талаар илүү ихийг хийх ёстой гэж дүгнэжээ.  Энэхүү судалгааг хийхийн тулд  эрдэмтэд хөхний хорт хавдар үүсгэгч бодис гэж тодорхойлсон 921 бодисын жагсаалтыг ашигласан бөгөөд судалгааны зохиогчид хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, сав баглаа боодолд түгээмэл хэрэглэгддэг материалаас хөхний хорт хавдар үүсгэгч 189 бодис илрүүлжээ. Эдгээр химийн бодисуудын 143 нь хуванцараас, 89 нь цаас, картоноос илэрсэн байна.Эх сурвалж: https://www.newsweek.com/nearly-200-cancer-causing-chemicals-leak-us-consumers-food-1958671

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *