Б.Болор-Эрдэнэ (Болушка): Женко Х.Баттулга зүүн баруунгүй ерөөсөө л троллжсон

0

Trends.mn сайтын эрхлэгч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ (Болушка) яруу найрагч Ц.Хулангийн талаар бичсэн постондоо тролл арми Монголд хэрхэн хүчээ авсан, автор нь хэн байсан талаар ийн бичжээ. Энэ нь өдгөө бидний хоёр тал болгоод байгаа Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийн тухай хуулийг гол агуулгыг хөндөж байгаа юм. 

Нийтлэлч Болушка: 

-Ганц Монголд ч ийм биш. Газар сайгүй хүний нийгэмд нашниоалист, уламжлалт үзэл байх нь хэвийн үзэгдэл юм аа. АНУ гэхэд хэдхэн жилийн өмнө хэт барууны Трампыг сонгож дэлхийг шоконд оруулсан. Европт барууны, хэт барууны намууд парламентын 3 суудал тутмын нэг дээр сууж байна. Зогсоохын аргагүй хүчээр өөрчлөгдөн хувьсаж, өөр хоорондоо ив ижилхэн болох тийшээ зогсохгүй шааригдаж байгаа дэлхийд хуучнаа хадгалах, өөрөөрөө орших гэсэн хүний хүсэл янз бүрээр илрээд л явдаг. Монголд хамгийн гол асуудал энэ хүсэл тэмүүлэл, ийм жам ёсны дуу хоолойд ардчилсан зай өгдөггүйд байгаа юм.
Дашбалбар агсан хамгийн анхны хохирогч болсон. Анх зүгээр парламент дээр үгээ хэлж, ард түмэн сонгоод явж байсан. Элбэгдорж, Баабар нар нийлж галзуу солиотой хүн болгож хувиргаад хэвлэл мэдээлэл, хар пиарын машинд эргүүлсэн. Тэрнээс хойш ч өчнөөн хүнийг машиндсан. 

Элдэв слава, глобал шэипэр, ямар ямар элдэв Америкийн санхүүжилттэй төрийн бус байгууллагууд зохион байгуулалтад орж, ардчиллыг өөрсдөдөө өмчилж, тэгсэн хэрнээ Монгол дахь бусад жигүүрийн улстөрийн үзэл бодлын солонгыг жинхэнэ ардчилсан бус арга замаар нухчин дарангуйлсаар 30 гаруй жил өнгөрлөө.

Ингэсээр байгаад хорыг хороор, яг адилхан аргаар үздэг лидер, Монголын Трамп баруун жигүүрээс төрөн гарсан. Женко Х.Баттулга. Тэрээр Чингис хааны нэг том хөшөө босгож, энэ үзлээ тод томруун илэрхийлсэн ганц нь. Тиймд бүгд энэ хүнээ тойроод нягтарсан. Даанч мань хүн уг хүн нь бөх тул энэ их хүчээ Европын намууд шиг үзэл санаатай, тугтай далбаатай, нэр устай зүй ёсны нам болгож чадалгүй дандаа хөшигний арын акц хийдэг хэлбэрт оруулсан. Ингээд зүүн баруунгүй ерөөсөө л троллжсон. Нүүр нүүрээ хараад хүний хэлээр үзэл санаагаа тунхагладаг, хэлэлцдэг соёл улстөрөөс алсарч бүгд штабтай троллын зохион байгуулалтад орсон. Далд юм өмхийрдөг тул энэ нь сүүлдээ хэрээс хэтэрч, нийгмийн оюун санааны орчинд ямар л нэг зохицуулалт хэрэгтэй болж ирж байгаа.

Учралын хууль энэ хүнд асуудлыг ердөө л Учралын тухай болгож хувиргаж гай боллоо. Зарим тролл штабууд зориуд тэгж байгаа тал харагдаж байна, ард түмэн ч дандаа тэдний хүссэн ёсоор туусан хүн рүү нь туугдаад дуусаж байна гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *