Хилсээр ТАВАН САР ЦАГДАН ХОРИГДОЖ 9 ЖИЛ ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦСЭН М.ТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
НИТХ-д Сонгинохайрхан дүүргийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Мижидийн Тулга.
1987 онд Улаанбаатар хотод төрж өссөн.
10 жилээ Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй Цогцолбор сургуулийг дүүргэсэн.
2007 он Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль-Нягтлан бодогч мэргэжлээр
2020 он Цахим Дээд Сургууль – Бизнесийн удирдлагаар төгссөн бол одоо Монгол Улсын Их Сургууль-Хууль Зүйн Сургуульд Эрх зүйч мэргэжлээр суралцаж байна.
2008 онд ажлын гараагаа Голомт банкны теллер-ээс эхэлж Швед, Франц улс – “Евро Ази” ХХК захирал болтлоо дэвшин ажилласан.
2009 онд Монгол Улсын Засгийн Газар тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр томилогдож анх улс төрд хөл тависан.
Цаашлаад 2012 оноос Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажилласан.
Мижидийн Тулга нь 21-хэн настайдаа улс төрд хөл тавьж Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж улмаар олон чанартай төсөл ажлуудыг санаачлан эл ажлууддаа эзэн болж ажиллаж байв.
Гэвч тэрбээр 2014 онд Н.Алтанхуягийн засгийн газрын үед “нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн” хэргээр хилсээр таван сар цагдан хоригдсон. Тэр “Гэр бүлээр чинь Америк явуулна, сая доллар өгье” гэсэн олон саналуудаас татгалзаж зөвхөн шударга үнэний төлөө тууштай бат зогсож, 9 жил зүтгэж, тэмцэсний эцэст 2023 онд өөрийгөө гэм буруугүй, хэрэгт холбогдолгүй гэдгийг баталж ЦАГААДСАН ЮМ.
Харин одоо НИТХ-д “Аюулгүй шинэлэг, стандарттай хотыг бүтээцгээе” уриатайгаар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна.