Л.Гантөмөр: Засгийн газар нь “Хөгжье” гээд зоригтой алхахаар УИХ нь Валютын сангийн дүрд орчих юм
УИХ-ын чуулганаар Засгийн газраас боловсруулж,
өргөн барьсан Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд төслөө танилцуулсны дараа гишүүд
асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр УИХ-ын
гишүүн Ж.Баярмаа Төсвийн зарлага жил бүр өсөж
байгааг шүүмжилж, 2025 оны төсөв Тесвийн
хүрээний мэдэгдлээс зөрсөн эсэх талаар асуулт
тавьсан.
Түүний асуултад Тэргүүн шадар, Эдийн засгийн
хөгжлийн сайд Л.Гантөмөр “Бид хөгжлийн төлөө,
ДНБ-ээ 10,000 ам.доллар болгочихьё гээд зоригтой
алхаж байгаа юм. Тэрнээс биш Засгийн газар,
Сангийн яам нь төсвөө хямгаддаг, УИХ, гишүүд нь
тэлдэг, ийм л байдаг шүү дээ. Ард түмэн шаардаж
байна гэж. Гэтэл яг хөгжье гээд явахаар байр нь
солигдож, гишүүд нь Сангийн яамны дүрд ороод,
Валютын сангийн дүрд орчих юм. Засгийн газар нь болохоор ард түмэн ядуу байна, улсаа хөгжүүлье
гээд. Тэгэхээ гишүүд маань ирэх дөрвөн жилд улс
орон маань яг ямар хөгжилд хүрэх вэ гэдгээ бодох
ёстой болов уу.
Нэг талаар Ж.Баярмаа гишүүний хэлсэнтэй санал нэг
байна. Төсөв үнэхээр тэлсэн. Урсгал зардал өндөр
байгаа. Тийм ч учраас 2025 онд тал, талаасаа нийлээд зардлын реформ дээр ажиллая гэсэн
санаачилгатай байна. Бид наймдугаар сарын 30-нд
тодотголоо баталсан. Есдүгээр сарын 1-нд Төсвийн
төслөө өргөн барьсан. Хэрвээ аравдугаар сарын 1-нд
өргөн барьдаг хуучин хуулиараа явсан бол зардал
дээрээ ажиллах боломж гарах байсан болов уу.Гэхдээ зардлыг хэргээр нэмээд, тэлээд байгаа зүйл
байхгүй” хэмээн хариуллаа.