Ачааны машины араас мөргөсөн жолооч эд ангид хавчуулагдаж нас баржээ

0

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж автомашины эд ангид нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж “Лексус РЭкс450” загварын суудлын автомашин, “Норд бенз” загварын ачааны автомашины хоосон чиргүүлний араас мөргөж суудлын автомашины жолооч Г /50 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 2 цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *