ЖЕНКОГИЙН халаасны хүн О.Зундуйдорж гэж ХЭН БЭ
Хотын ИТХ-ын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн олон хүнээ нэр дэвшүүлсэн нь анхаарал татах сэдвүүдийн нэг байв.
Тодруулбал, Женко Х.Баттулга хотын ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд АН-аас өрсөлдөх 45 кандидатын 30 гаруйг халаасалчихсан.
Тэдний нэг бол НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас 8-р тойрог, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Олзвойн Зундуйдорж. Түүний хувьд цахим орчинд “Mr Do” нэрээр танигдсан нэгэн. Түүнийг Женкогийн фракц гэдгийг хэн хүнгүй л мэднэ.
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуульд О.Зундуйдорж нь АН-аас Дорнод аймагт нэр дэвшихээр горилж байсан ч квотоо авч чадаагүй. Тиймээс энэ удаа НИТХ-д сонгуульд өрсөлдөж байгаа.
Женкогийн фракцынхан сошиалд нэр нөлөөтэй хүмүүсийг өөрийн болгож, нийслэлээс суудал авна хэмээн горилж байгаа бололтой.
Жишээ нь, О.Зундуйдоржийн фейсбүүк хуудсыг 200 мянга гаруй хүн дагадаг бөгөөд нэг пост нь дунджаар 5000-15000 хандалт авдаг аж.