ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзав

0

Боловсролын сайд П.Наранбаяр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзан, дээд боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ОХУ-аас Монгол Улсын иргэдэд Оросын их, дээд сургуульд суралцах 620 квотыг олгож байгааг Боловсролын сайд П.Наранбаяр дурдаж, Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй монгол оюутнуудын сарын амьжиргааны тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхийг хүслээ. Улаанбаатар хот дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн тоог нэмэн, багшлах боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарах хүсэлтийг ОХУ-ын талаас илэрхийлэв.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков Оросын Засгийн газраас гадаад иргэдэд олгож буй тэтгэлгийн тогтолцоонд өөрчлөлт оруулж байгааг хэлж, ирэх оноос Оросын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй гадаадад иргэдэд сургалтын зардал, хоёр талын замын зардал, эрүүл мэндийн даатгал, одоогийн олгож буй амьжиргааны зардлаас 5 дахин өндөр зардлаас бүрдсэн цогц тэтгэлгийг олгохоор төлөвлөж байгаа талаар мэдээллээ.

Талууд ойрын хугацаанд Монголын ректоруудын зөвлөл болон ОХУ-ын Алс Дорнодын холбооны тойргийн ректоруудын зөвлөлийн чуулга уулзалтыг зохион байгуулах болов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *