Нөхөртөө зодуулсны улмаас эмэгтэй амь насаа алдсан ХАРАМАСАЛТАЙ хэрэг гарчээ

0

Нөхөртөө зодуулсны улмаас эмэгтэй амь насаа алдсан ХАРАМАСАЛТАЙ хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 03-ны өдөр “Нөхөртөө зодуулж гэмтсэн эмэгтэй ГССҮТ-н хүлээн авах тасагт ирээд нас барлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Тухайн дуудлага мэдээллийн  дагуу  цагдаагийн байгууллагаас шалгахад,  38 настай эмэгтэй Н-ийг нөхөр болох 40 настай Э нь зодсон аж.

Улмаар зодуулсан эхнэр нь  ГССҮТ-д хүргэгдэн очсон ч шархаа даалгүй  нас барсан байжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “  38 настай эмэгтэй Н нь зодуулж хөхөрсөн шархтай ГССҮТ-д хүргэгдэж ирээд нас барсан нь тогтоогдсон. Одоогоор тус хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *