Эрүүгийн элементүүдийг “Женко” уяж төрд шургуулах нь
Монгол төрийн босго гэдэг өндөр байх учиртай. Босго өндөр байж гэмээж нь иргэн таныг, та биднийг төлөөлнө. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг та бидэнтэй ойр байх анхан шатны байгууллага тул ийнхүү ач холбогдол өгөн тусдаа сонгууль зохион байгуулж байгаа юм. Гэвч дүрээ нуусан эрүүгийн элементүүд энэ удаагийн сонгуульд нэг биш нэжгээд байна. Байх байхдаа хулгайчийг бариарай гэж хамгийн чанга дуугаар хашхирч байна.
НИТХ-ын 2024 оны сонгуульд Налайх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Т.Мөнхбат гэгч ухуулагчаа зодож танхайрчээ. энэ оны 10-р сарын 7-ны өдөр Ардчилсан намын ухуулах байранд өөрийн ухуулагчаар ажиллаж байсан Г.Төмөрхуягтай өнөөдөр ирж ажилласангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цээжин хэсэгт нь гараараа цохих, түшлэгтэй сандал авч шидэх зэргээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн байгуулагаас хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Одоо хохирогчийн гэмтлийн зэргийг нь тогтоолгон шалгалтын ажиллагаа үргэлжилж буй. Түүний үйлдсэн хэрэг үүгээр зогсохгүй. Өдгөө 54 настай тэрбээр хэд, хэдэн удаа ял шийтгэл эдэлж байсан “замналтай”. Тухайлбал 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн шүүхийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгэгдэж 1997 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн шүүхийн 118 дугаартай тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгэгдэж, 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өвчний учир суллагдсан. Цагдаагийн байгууллагын санд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 3 удаа торгуулсан бүртгэлтэй ажээ.
Ардчилсан намаас нэр дэвшин НИТХ-ын 2024 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж буй Л.Чинцогт гэгч этгээд бий. Энэ этгээд 2010 оны долоодугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.4, 126.2.6 дүгээр зүйл буюу бага насны хүүхдийг бүлэглэн хүчиндэх хэрэгт 6 жилийн хорих ял шийтгэгдсэнийг 2 жилийн ял болгон хойшлуулж 2012 оны долоодугаар сарын 9-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн. Мөн 2013 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд байх айлын хашаанаас хоёр ширхэг автомашины аккумлятор хулгайлсан, 2013 оны долоодугаар сарын 24-ний өдөр төслийн зуух, автомашины эд анги хулгайлсан, 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дүгээр зүйл анги буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан ч СХД-ийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгож байжээ. Бас болоогүй урьд өмнө нь 28 удаа зөрчилд холбогдон торгуулийн арга хэмжээ авхуулж байсан нэгэн.
Намтар баян замналтай гэмт хэрэгтнүүдийн эгнээ үүгээр дуусахгүй. Ямарсайндаа “хулгайчийг бариарай” гэж хамаг чангаар орилж байхав. НИТХ-ын 2024 оны сонгуульд Баянзүрх дүүргийн 4-р тойргоос О.Отгонтөгс нэр дэвшиж байна. Нэр дэвшихдээ бас болоогүй хуулиа зөрчиж л байна. Сонгуулийн үеэр “хүүхдийн 30 мянган” төгрөгийн карт тараах амлаж, сурталчилгааны материалаа хууль бус газар наасан гэх үндэслэлээр зөрчлийн гомдол иржээ. Хулгайчийг бариарай гэж хашхирагч нь өөрөө сонгуулийн үеэр хууль зөрчиж байгаа нь ийнхүү баримтаар илэрсэн нь энэ. О.Отгонтөгс нь 15-16 насандаа лангуунаас гар утас бүлэглэн хулгайлж, шүүх хурлаар орж байсан түүхтэй нэгэн.
Төлөөлөхүйн зарчим гэдэг бол иргэн та, бидний үгийг төрд хүргэнэ л гэсэн санаа. Төлөөлөхүйн зарчмыг зарчимтай хүмүүс л хийдэг болохоос гэмт хэрэг, зөрчлийн намтар баян замналтай элементүүд төлөөлдөггүй. Үүнийг түүхийн шаргал хуудсанд үлдсэн сургамжууд батлан харуулна. Дээрх дөрвөн этгээд дөрвүүлээ “Женко”-гийн уяж оруулж ирсэн тэжээврүүд гэдгээрээ онцлогтой. “Женко”-гийнхон шүлсээ үсэргээд ирэхээр Монголд чухам юу болдог гэдгийг эрхэм уншигч та мэдэж байгаа нь гарцаагүй.