Г.Жаргалсайхан: 19, 24, 32 дугаар хорооны иргэд сонгогч нартайгаа уулзалт хийлээ

0

Баянзүрх дүүргийн 19, 24, 32 дугаар хорооны иргэд сонгогч нартайгаа уулзалт хийж МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийсэн ажлынхаа тайланг тавьж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар захиас даалгавар авлаа.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2020-2024 онд 66 км авто зам барьж байгуулсан бөгөөд Гачууртаас Дарь-Эхтэй холбосон авто зам, гүүрний ажил хийсэн бөгөөд энэхүү зам эдгээр хороодын дундуур дайран өнгөрч байгаа. Мөн тухайн хороодын гудамжнуудаар шинээр авто зам барих ажлыг эрчимтэй хийж хэрэгжүүлсэнд иргэд талархалтай байна.

Хүүхдүүдэд зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий тохижилтын ажил гэр хороололд гэрэл нэмсэн бүтээн байгуулалт гэдгийг хэллээ. Тиймээс цаашид илүү олныг хийж гүйцэтгэх даалгавар өглөө.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2020 онд 45 хувийн хүртээмжтэй байсан гэрэлтүүлэг өнөөдөр 95 хувьд хүрсэн. Тэгвэл харанхуй гудамжгүй болсонд айх айдасгүй болжээ.

Энэ мэт иргэдийн анхдагч хэрэгцээг хангахуйц хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэнд иргэдийн амьдралд бодит хөрөнгө оруулалт болсныг уулзалтуудын үеэр иргэд хэлж, талархаж байна.

Цаашид ШИНЭ УЛААНБААТАР-ХОТЫН СЭРГЭЛТ мөрийн хөтөлбөрт тусгасан илүү өргөн цар хүрээтэй олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тиймээс Нийслэлд Х.Нямбаатарын багийг багаар нь дэмжиж эхлүүлснээ үргэлжлүүлэх, төлөвлөснөө дуусгах цаг хугацаа, боломжийг олгохыг иргэд сонгогч нартаа уриалж байна. Биднийг багаар нь дэмжээрэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *