Х.Нямбаатар: ИТХ-ыг сүүлийн удаа сонгуулийн тогтолцоогоор сонгож байгаа гэж ойлгож байна

0

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Тэрбээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийн тухай хуулиар энэ удаагийн сонгууль явагдаж байгаа. Магадгүй 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Хот тосгоны тухай хууль үйлчилж эхлэхээр тухайн хотууд, хотын дарга зөвлөлөө шууд сонгодог сонгуулийн тогтолцоо руу шилжинэ. Энэ утгаараа ялангуяа Улаанбаатар хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөллөө сонгуулийн тогтолцоогоор сүүлийн удаа сонгож байгаа сонгууль гэж би хувьдаа ойлгож байгаа. Цаашид Улаанбаатар 14 хот, дөрвөн дагуул хот болж хотын дарга нараа шууд сонгодог хотын зөвлөлүүдээ бас шууд сонгодог сонгуулийн тогтолцоо руу шилжинэ гэсэн хууль эрх зүйн орчны шинэчлэлт хийгдэхээр байгаа. Ер нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн төлөөлөгчийг сонгох сонгуульд иргэд сонгогчид маш идэвхтэй оролцох ёстой. Хоёрдугаарт, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцож байгаа нам эвслийн мөрийн хөтөлбөр тухайн   аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн хөтөлбөрийг олон нийтэд танилцуулж, хөгжлийн хөтөлбөртөө хамгийн сайн оноо тавиулсан нам эвслээс нэр дэвшиж байгаа хүмүүсийг сонгодог зарчмаар явах ёстой. Нөгөө талаар Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжөөд 31 жил болж байна. Энэ 31 жилийн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бие даасан хараат бус байдлыг бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчны шинэчлэлүүд явагдаж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхээ нэгжийн нийгмийн цогц ажиллагааг шийдвэрлэх бүхий л асуудлыг шийдвэрлэх боломжууд хууль эрх зүй нь батлагдахын хэрээр нэмэгдэж бий болж байгаа. Тэр утгаараа иргэд та бид бүгдийн амьдарч байгаа орчин нөхцөлөө сайжруулах, тухайн хотоо аюулгүй, хүртээмжтэй болгох, нийтийн тээврийн хүрэлцээг бий болгох, авто замын түгжрэл агаарын бохирдлыг бууруулахад урт богино дунд хугацааны ямар бодлого шийдвэрүүдийг, бодлогуудыг гаргах вэ гэдэг тухайн хурлын шинээр сонгогдох төлөөллийн байгууллагаас их хамаарах учраас иргэдийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлээсэй гэж би уриалж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *