Гурван хүүхдийн утас хулгайлсан 15 настай хүүхдийг олж тогтоожээ

0
20241011_201228

Цахим орчинд энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн гадна сурагчдын цүнхнээс эд зүйлс хулгайлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулахад энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн гадна талбайд зогсож байсан хүүхдүүдийн дундаас 3 хүүхдийн халааснаас “I phone”, “Samsung” маркийн гар утсыг 15 настай М гэгч нь хулгайлсан үйлдлийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар та бүхнийг хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хүүхдэдээ сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *